一、学校简介
Нэг. Сургуулийн танилцуулга
赤峰大学位于闻名遐迩的“红山文化”发祥地——内蒙古赤峰市。现开设本科专业57个,其中国家级特色专业1个,国家级一流本科专业建设点1个,自治区级一流本科专业建设点14个,涵盖教育学、历史学、理学、工学、农学、医学等学科门类,拥有自治区级重点培育学科1个,自治区级提质培育学科6个,硕士学位授权点13个。现有全日制在校生14669人,其中,本专科生13662人、研究生847人、来华留学生160人。
Улаанхадын их сургууль нь алдар нэртэй “Хуншань соёл”-ын өлгий нутаг болох Өвөр Монголын Улаанхад хотод байрладаг. Одоогоор бакалаврын 57 мэргэжилтэй бөгөөд үүнээс улсын түвшний онцлог мэргэжил 1, улсын түвшний нэгдүгээр зэрэглэлийн бакалаврын мэргэжлийн бүтээн байгуулалтын цэг 1, өөртөө засах орны түвшний нэгдүгээр зэрэглэлийн бакалаврын мэргэжлийн бүтээн байгуулалтын цэг 14 байна. Эдгээр нь боловсрол судлал, түүх судлал, байгалийн ухаан, инженерчлэл, хөдөө аж ахуй, анагаах ухаан зэрэг салбарыг хамардаг. Мөн өөртөө засах орны түвшний голлон хөгжүүлэхээр дэмжиж буй хичээл 1, чанар сайжруулан хөгжүүлэхээр дэмжиж буй хичээл 6, магистрын зэрэг олгох эрхтэй чиглэл 13 байна. Одоогоор өдрийн ангийн нийт 14669 оюутантай бөгөөд үүнээс бакалавр болон тусгай коллежийн оюутан 13662, магистрант 847, Хятадад суралцаж буй гадаад оюутан 160 байна.
二、招生类别及条件
Хоёр. Элсэлтийн ангилал ба нөхцөл
(一)学历教育
(Нэг) Зэрэг олгох сургалт
1.申请攻读学士学位者,应当具有高中毕业或同等学力,学习成绩优秀,年龄一般不超过25周岁。
1. Бакалаврын зэрэг суралцах өргөдөл гаргагч нь ахлах сургууль төгссөн эсвэл түүнтэй адилтгах боловсролтой, сурлагын амжилт сайтай, ерөнхийдөө 25 наснаас хэтрээгүй байх.
2.申请攻读硕士学位者,应当具有学士学位或同等学力,学习成绩优秀,年龄一般不超过35周岁。
2. Магистрын зэрэг суралцах өргөдөл гаргагч нь бакалаврын зэрэгтэй эсвэл түүнтэй адилтгах боловсролтой, сурлагын амжилт сайтай, ерөнхийдөө 35 наснаас хэтрээгүй байх.
(二)非学历教育
(Хоёр) Зэрэг олгохгүй сургалт
长期语言生:身心健康、品学兼优,具有高中及以上学历,非中国籍公民。长期语言生学习时间一般为12个月,课程包括汉语精读、听力、阅读、会话。长期语言生进修期满,经考试或考核,所进修课程成绩合格,可发放结业证书。
Урт хугацааны хэлний сургалтын оюутан: бие, сэтгэцийн хувьд эрүүл, сурлага хүмүүжил сайтай, ахлах сургууль буюу түүнээс дээш боловсролтой, Хятадын иргэн бус байх. Урт хугацааны хэлний сургалтын хугацаа ерөнхийдөө 12 сар бөгөөд хичээлд хятад хэлний нарийвчилсан уншлага, сонсгол, уншлага, харилцан яриа багтана. Сургалтын хугацаа дуусаж, шалгалт буюу үнэлгээгээр судалсан хичээлүүдийн дүн тэнцсэн тохиолдолд төгсөлтийн гэрчилгээ олгоно.
三、招生专业与收费标准
Гурав. Элсүүлэх мэргэжил ба төлбөрийн стандарт
1.本科生(学历生)
1. Бакалаврын оюутан (зэрэг олгох сургалт)
货币单位:人民币(元)
нэгж: Хятадын юань (RMB)
序号 Дугаар | 招 生 专 业 Элсүүлэх мэргэжил | 层次Түвшин | 学制Суралцах хугацаа | 学费/年Сургалтын төлбөр/жил | 授课语言Хичээллэх хэл |
1 | 临床医学 Клиникийн анагаах ухаан | 本科Бакалавр | 5年 5 жил | 18000 | 中文 Хятад хэл |
2 | 口腔医学 Амны хөндийн анагаах ухаан | 本科Бакалавр | 5年 5 жил | 18000 | 中文 Хятад хэл |
3 | 口腔医学技术 Амны хөндийн анагаах ухааны технологи | 本科Бакалавр | 4年 4 жил | 18000 | 中文 Хятад хэл |
4 | 蒙医学 Монгол анагаах ухаан | 本科Бакалавр | 5年 5 жил | 18000 | 中文 Хятад хэл |
5 | 护理学 Сувилахуйухаан | 本科Бакалавр | 4年 4 жил | 18000 | 中文 Хятад хэл |
6 | 应用语言学 Хэрэглээний хэл шинжлэл | 本科Бакалавр | 4年 4 жил | 12000 | 中文 Хятад хэл |
7 | 会计学(数字贸易方向) Нягтлан бодох бүртгэл (дижитал худалдааны чиглэл) | 本科Бакалавр | 4年 4 жил | 14000 | 中文 Хятад хэлл |
8 | 应用统计学 Хэрэглээний статистик | 本科Бакалавр | 4年 4 жил | 14000 | 中文 Хятад хэл |
9 | 计算机科学与技术Компьютерын шинжлэх ухаан ба технологи | 本科Бакалавр | 4年 4 жил | 14000 | 中文 Хятад хэл |
10 | 信息与计算科学Мэдээлэл ба тооцооллын шинжлэх ухаан | 本科Бакалавр | 4年 4 жил | 14000 | 中文 Хятад хэл |
11 | 数据科学与大数据技术Өгөгдлийн шинжлэх ухаан ба их өгөгдлийн технологи | 本科Бакалавр | 4年 4 жил | 14000 | 中文 Хятад хэл |
12 | 数学与应用数学 Математик ба хэрэглээний математик | 本科Бакалавр | 4年 4 жил | 14000 | 中文 Хятад хэл |
13 | 软件工程Програм хангамжийн инженерчлэл | 本科Бакалавр | 4年 4 жил | 14000 | 中文 Хятад хэл |
14 | 人工智能 Хиймэл оюун ухаан | 本科Бакалавр | 4年 4 жил | 14000 | 中文 Хятад хэл |
15 | 护理学 Сувилахуй ухаан | 硕士Магистр | 3年 3 жил | 20000 | 中文 Хятад хэл |
16 | 口腔医学 Амны хөндийн анагаах ухаан | 硕士Магистр | 3年 3 жил | 20000 | 中文 Хятад хэл |
17 | 电子信息(大数据技术与工程)Цахим мэдээлэл (их өгөгдлийн технологи ба инженерчлэл) | 硕士Магистр | 3年 3 жил | 16000 | 中文 Хятад хэл |
★本科生可选择1年汉语预科学习。
★Бакалаврын оюутан 1 жилийн хятад хэлний бэлтгэл сургалтыг сонгож болно.
2. 硕士研究生(学历生)
2.Магистрант (зэрэг олгох сургалт)
货币单位:人民币(元)
нэгж: Хятадын юань (RMB)
序号Дугаар | 招 生 专 业 Элсүүлэх мэргэжил | 层次Түвшин | 学制Суралцах хугацаа | 学费/年Сургалтын төлбөр/жил | 授课语言Хичээллэх хэл |
1 | 护理学 Сувилахуйухаан | 硕士Магистр | 3年 3 жил | 20000 | 中文 Хятад хэл |
2 | 口腔医学 Амны хөндийн анагаах ухаан | 硕士Магистр | 3年 3 жил | 20000 | 中文 Хятад хэл |
3 | 电子信息(大数据技术与工程) Цахим мэдээлэл (их өгөгдлийн технологи ба инженерчлэл) | 硕士Магистр | 3年 3 жил | 16000 | 中文 Хятад хэл |
3.语言生(非学历生)
3. Хэлний сургалтын оюутан (зэрэг олгохгүй сургалт)
一年制语言生学费:8000元/年
Нэг жилийн хэлний сургалтын төлбөр: жилд 8000 юань
4.住宿费标准
4. Байрны төлбөрийн стандарт
三人间 2500元/年
Гурван хүний өрөө: жилд 2500 юань
四、申请人资格
Дөрөв. Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага
(一)申请人须为蒙古国国籍公民,对华友好;
(Нэг) Өргөдөл гаргагч нь Монгол Улсын иргэн байх бөгөөд Хятад улсад найрсаг хандлагатай байх;
(二)身心健康,品学兼优,无不良记录或犯罪记录,符合中华人民共和国出入境条件;
(Хоёр) Бие, сэтгэцийн эрүүл мэнд сайн, сурлага хүмүүжил сайтай, сахилгын зөрчилгүй буюу гэмт хэргийн бүртгэлгүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтрэх, гарах нөхцөл шаардлагад нийцсэн байх;
(三)申请人的学历和年龄要求:
(Гурав) Өргөдөл гаргагчийн боловсролын түвшин болон насны шаардлага:
1.申请攻读学士学位者,应当具有高中毕业或同等学力,学习成绩优秀,年龄一般不超过 25 周岁。
1. Бакалаврын зэрэгт суралцахаар өргөдөл гаргагч нь ахлах сургууль төгссөн буюу түүнтэй дүйцэх боловсролтой, сурлагын амжилт сайтай, ерөнхийдөө 25 наснаас хэтрээгүй байна.
2.申请攻读硕士学位者,应当具有学士学位或同等学力,学习成绩优秀,年龄一般不超过 35 周岁。
2. Магистрын зэрэгт суралцахаар өргөдөл гаргагч нь бакалаврын зэрэгтэй буюу түүнтэй дүйцэх боловсролтой, сурлагын амжилт сайтай, ерөнхийдөө 35 наснаас хэтрээгүй байна.
五、入学申请及录取手续
Тав. Элсэлтийн өргөдөл гаргах ба элсүүлэх журам
(一)申请时间和开学时间
(Нэг) Өргөдөл хүлээн авах хугацаа ба хичээл эхлэх хугацаа
1.语言生:全年均可申请,开学时间每年9月1日。
1. Хэлний сургалтын оюутан: жилийн турш өргөдөл гаргаж болно; хичээл жил бүр 9-р сарын 1-нд эхэлнэ.
2.本科生:每年3月1日-6月1日申请,9月1日开学。
2. Бакалаврын оюутан: жил бүр 3-р сарын 1-нээс 6-р сарын 1 хүртэл өргөдөл хүлээн авна; хичээл 9-р сарын 1-нд эхэлнэ.
3.硕士研究生:每年3月1日-6月1日申请,9月1日开学。
3. Магистрант: жил бүр 3-р сарын 1-нээс 6-р сарын 1 хүртэл өргөдөл хүлээн авна; хичээл 9-р сарын 1-нд эхэлнэ.
(二)申请材料
(Хоёр) Бүрдүүлэх материал
1.有效护照照片页。申请人须提交有效期晚于2027年3月1日的本人普通护照照片页清晰扫描件;
1. Хүчинтэй паспортын зурагтай хуудас. Өргөдөл гаргагч нь хүчинтэй хугацаа нь 2027 оны 3-р сарын 1-ний өдрөөс хойш дуусах энгийн паспортын зурагтай хуудасны тод скан хуулбарыг ирүүлнэ;
2.经过公证的高中毕业证书和高中成绩单,中英文以外文本需附经公证的中文译文;
2. Нотариатаар баталгаажуулсан ахлах сургуулийн төгсөлтийн гэрчилгээ ба ахлах сургуулийн дүнгийн хуулбар; хятад, англи хэлнээс бусад хэл дээрх бичиг баримтад нотариатаар баталгаажуулсан хятад орчуулгыг хавсаргана;
3.来华学习计划。申请人须提交用中文或英文书写的来华学习计划,内容包括:自我介绍、来华学习目的、学习规划等,本科生不少于500字,硕士研究生不少于1000字;
3. Хятадад суралцах төлөвлөгөө. Өргөдөл гаргагч нь хятад эсвэл англи хэлээр бичсэн Хятадад суралцах төлөвлөгөөг ирүүлэх бөгөөд агуулгад өөрийн танилцуулга, Хятадад суралцах зорилго, суралцах төлөвлөгөө зэрэг багтана. Бакалаврын оюутан 500-аас доошгүй үг, магистрант 1000-аас доошгүй үгтэй байна;
4.《外国人体格检查记录》(由中国卫生检疫部门统一印制,提交时须在有效期内,须用中文或英文填写)。申请人应严格按照《外国人体格检查记录》中要求的项目进行检查。缺项、未贴有本人照片或照片上未盖骑缝章、无医师和医院签字盖章的《外国人体格检查记录》无效。检查结果有效期为6个月;
4. “Гадаад иргэний эрүүл мэндийн үзлэгийн бүртгэл” (БНХАУ-ын эрүүл ахуй, хорио цээрийн байгууллагаас нэгдсэн байдлаар хэвлэдэг; ирүүлэх үед хүчинтэй хугацаандаа байх бөгөөд хятад эсвэл англи хэлээр бөглөсөн байна). Өргөдөл гаргагч нь “Гадаад иргэний эрүүл мэндийн үзлэгийн бүртгэл”-д заасан үзлэгийн зүйлсийн дагуу нарийн үзлэгт хамрагдах ёстой. Үзлэгийн зүйлс дутуу, өөрийн зураг наагаагүй эсвэл зураг дээр нь давхар тамга дараагүй, эмч болон эмнэлгийн гарын үсэг, тамгагүй “Гадаад иргэний эрүүл мэндийн үзлэгийн бүртгэл” хүчингүй. Үзлэгийн хариу 6 сарын хугацаанд хүчинтэй;
5.无犯罪记录证明。申请人须提交由所在地公安机关出具的有效期内的无犯罪记录证明,通常应为提交申请之日前6个月以内的证明文件;
5. Гэмт хэрэгт холбогдоогүй тухай тодорхойлолт. Өргөдөл гаргагч нь оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагаас олгосон хүчинтэй хугацаатай гэмт хэрэгт холбогдоогүй тухай тодорхойлолтыг ирүүлнэ. Ихэвчлэн энэ нь өргөдөл гаргах өдрөөс өмнөх 6 сарын дотор олгогдсон баримт бичиг байна;
6.无犯罪记录证明中/英文翻译件;
6. Гэмт хэрэгт холбогдоогүй тухай тодорхойлолтын хятад/англи хэлний орчуулга;
7.年龄不满18周岁的申请人,被录取后须向学校提交在中国的法定监护人的相关法律文件。
7. 18 нас хүрээгүй өргөдөл гаргагч элссэн тохиолдолд Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох эрх зүйн баримт бичгийг сургуульд ирүүлэх шаардлагатай.
8.硕士研究生申请者需提交语言能力证明,申请人须提交汉语水平考试三级及以上语言能力证书或相应语言水平证明材料。
8. Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч нь хэлний чадварын нотлох баримт ирүүлэх шаардлагатай. Өргөдөл гаргагч нь Хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын 3-р түвшин буюу түүнээс дээш хэлний чадварын гэрчилгээ эсхүл түүнд дүйцэх хэлний түвшний нотлох материалыг ирүүлнэ.
9.硕士研究生申请者需提交推荐信。申请人须提交两名相关领域副教授及以上职称者的推荐信并附推荐人联系方式,内容应重点包含对申请人来华学习目标要求,以及对学生综合能力,未来发展的评价,只可用中文或英文书写。
9. Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч нь зөвлөмжийн захидал ирүүлэх шаардлагатай. Өргөдөл гаргагч нь холбогдох салбарын дэд профессор буюу түүнээс дээш цолтой хоёр хүний зөвлөмжийн захидлыг, зөвлөмж бичигчдийн холбоо барих мэдээллийн хамт ирүүлнэ. Агуулгад өргөдөл гаргагчийн БНХАУ-д суралцах зорилго, шаардлага, оюутны ерөнхий чадвар болон ирээдүйн хөгжлийн талаарх үнэлгээг голлон тусгах бөгөөд зөвхөн хятад буюу англи хэлээр бичнэ.
10.赤峰大学外国来华留学生申请表及简历表
10. Улаанхадын их сургуулийн БНХАУ-д суралцах гадаад оюутны өргөдлийн маягт болон намтрын маягт
(三)录取及入学
(Гурав) Элсэлт болон сургуульд бүртгүүлэх
1.个人申请材料可发送至admission@cfxy.edu.cn提交。
1. Хувийн өргөдлийн материалыг admission@cfxy.edu.cn хаягаар илгээж болно.
2.赤峰大学国际教育学院审查、评审后,向符合录取条件者发出《赤峰大学录取通知书》和《外国留学人员来华签证申请表(JW201/JW202表)》。
2. Улаанхадын их сургуулийн Олон улсын боловсролын сургууль хянан шалгаж, үнэлсний дараа элсэлтийн нөхцөл хангасан хүмүүст “Улаанхадын их сургуулийн элсэлтийн мэдэгдэл” болон “Гадаад оюутны БНХАУ-д суралцах визийн өргөдлийн маягт (JW201/JW202 маягт)”-ыг олгоно.
3.被录取的学生持有效普通护照、《外国留学人员来华签证申请表》(JW201 /JW202表)、《录取通知书》、《外国人体格检查记录》和最高学历证明和学习成绩单原件,到中华人民共和国驻外使(领)馆申请办理来华学习签证。
3. Элссэн оюутан хүчинтэй энгийн паспорт, “Гадаад оюутны БНХАУ-д суралцах визийн өргөдлийн маягт” (JW201/JW202 маягт), “Элсэлтийн мэдэгдэл”, “Гадаад иргэний эрүүл мэндийн үзлэгийн бүртгэл”, хамгийн өндөр боловсролын гэрчилгээ болон сурлагын дүнгийн эх хувийг авч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гадаад дахь Элчин сайдын яам буюу Консулын газарт очин БНХАУ-д суралцах виз мэдүүлнэ.
4.被录取的学生须严格按照入学通知书规定的时间到赤峰大学办理报到注册手续。凡超过规定入学时间两周以上未办理入学注册手续者,学校将取消其入学资格。
4. Элссэн оюутан элсэлтийн мэдэгдэлд заасан хугацаанд Улаанхадын их сургуульд ирж бүртгүүлэх журмыг чанд мөрдөнө. Заасан элсэх хугацаанаас хоёр долоо хоногоос дээш хугацаагаар хоцорч бүртгүүлээгүй тохиолдолд сургууль элсэх эрхийг нь цуцална.
5. 申请人条件或申请材料不符合规定和要求的,视为申请无效,不予受理。
5. Өргөдөл гаргагчийн нөхцөл эсхүл өргөдлийн материал нь журам, шаардлагад нийцээгүй бол өргөдлийг хүчингүйд тооцож, хүлээн авахгүй.
六、奖学金设置
Зургаа. Тэтгэлгийн тогтолцоо
为鼓励来华留学生勤奋学习、积极进取,表彰在学业成绩、综合素质等方面表现优异的留学生,学校设立来华留学生奖学金体系,奖学金分为内蒙古自治区来华留学生奖学金和赤峰大学来华留学生奖学金两类。两类奖学金均根据申请者的学业成绩、日常表现、学科竞赛参与及获奖情况、考勤情况等综合指标进行评定,坚持公开、公平、公正的评选原则。具体评选标准、申请时间、申报流程及奖励标准另行发布,来华留学生可关注赤峰大学国际教育学院官网通知。
БНХАУ-д суралцаж буй гадаад оюутнуудыг хичээн суралцах, идэвх санаачилгатай байхыг урамшуулах, сурлагын амжилт болон ерөнхий чадамжаараа онцгой амжилт гаргасан оюутнуудыг шагнах зорилгоор сургууль нь БНХАУ-д суралцаж буй гадаад оюутны тэтгэлгийн тогтолцоог байгуулсан. Тэтгэлэг нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны БНХАУ-д суралцагч гадаад оюутны тэтгэлэг болон Улаанхадын их сургуулийн БНХАУ-д суралцагч гадаад оюутны тэтгэлэг гэсэн хоёр төрөлтэй. Хоёр төрлийн тэтгэлгийг өргөдөл гаргагчийн сурлагын амжилт, өдөр тутмын байдал, мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцсон болон шагнал авсан байдал, ирц зэрэг нийлмэл үзүүлэлтээр үнэлж, нээлттэй, шударга, тэгш зарчмыг баримтална. Тодорхой шалгаруулах стандарт, өргөдөл хүлээн авах хугацаа, мэдүүлэх үйл явц болон шагналын стандарт зэргийг тусад нь нийтлэх бөгөөд гадаад оюутнууд Улаанхадын их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн албан ёсны цахим хуудсан дахь мэдэгдлийг анхаарч болно.
七、联系方式
Долоо. Холбоо барих мэдээлэл
工作时间:周一至周五上午8:00-11:30,
Ажлын цаг: Даваа-Баасан гарагийн өглөө 8:00-11:30,
下午2:30-5:30(北京时间,GMT+08:00)
өдрийн 2:30-5:30 (Бээжингийн цагаар, GMT+08:00)
地 址:中国内蒙古赤峰市红山区红山区铁南大街60号逸夫理工楼2楼国际教育学院
Хаяг: БНХАУ, Өвөр Монгол, Улаанхад хот, Хуншань дүүрэг, Тиенань гудамж 60, Улаанхадын их сургууль, Ифү шинжлэх ухаан, инженерийн байрны 2 давхар, Олон улсын боловсролын сургууль
邮 编:024000
Шуудангийн код: 024000
联系电话:+86 476 8300526
Холбогдох утас: +86 476 8300526
邮 箱:admission@cfxy.edu.cn
Имэйл: admission@cfxy.edu.cn
网 址:https://www.cfxy.cn/gjc/
Вэб сайт: https://www.cfxy.cn/gjc/

